more

Social Media

Орост хувийн оршуулгын газрууд бий болно

ОХУ-ын барилга, орон сууц нийтийн аж ахуйн яам хувийн оршуулгын газар байгуулах асуудлыг хуульчлах оршуулгын тухай шинэ хууль батлуулахаар ажиллаж байна гэж "Российская газета" сонинд мэдээлжээ. Энэ нь ашгийн төлөөх объект бус, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах гэнэ. Өөрөөр хэлбэл, улсын өмчийн газар дээрх шинэ оршуулгын газруудыг хувийн операторууд хариуцан, үйлчилгээ үзүүлсний төлбөр авах …

ed's+grave+ropes-3765

ОХУ-ын барилга, орон сууц нийтийн аж ахуйн яам хувийн оршуулгын газар байгуулах асуудлыг хуульчлах оршуулгын тухай шинэ хууль батлуулахаар ажиллаж байна гэж “Российская газета” сонинд мэдээлжээ.

Энэ нь ашгийн төлөөх объект бус, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах гэнэ. Өөрөөр хэлбэл, улсын өмчийн газар дээрх шинэ оршуулгын газруудыг хувийн операторууд хариуцан, үйлчилгээ үзүүлсний төлбөр авах зарчмаар ажиллах аж.

Ингэснээр энэ зах зээл дээрх зөрчлийг арилгах, оршуулгын зан үйлийг хэн нэгэн бус, харин орон нутгийн захиргаанд бүртгэлтэй компаниуд гүйцэтгэх харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөлд нас барсан хүмүүсийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглосон бөгөөд оршуулгын ажил гүйцэтгэх захиалгыг тусгай алба авах гэнэ.

wowldaa

wowldaa

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн