Чөлөөтийн долоо эх орныхоо нэрийг дуурсгахаар ОХУ-ыг зорино

А.Алиев-neremjit-temtseen-2019
Чөлөөтийн долоо эх орны нэрийг дуурсгахаар ОХУ-ыг зорино

Дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн ирэх тавдугаар сарын 1-3-нд ОХУ-ын Каспийск хотод болно.

Тэмцээн 50 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Дэлхийн бөхчүүдийн ур чадварыг хамгийн ихээр сорьдог энэхүү тэмцээнээс Г.Мандахнаран хүрэл медаль хүртсэнээс хойш. Монгол улс медаль аваагүй хоёр жилийн нүүрийг үзжээ.

Монголын багаас долоон тамирчин энэ удаагийн тэмцээнд оролцохоор болжээ. Багийн бүрэлдэхүүнд 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д спортын мастер М.Тэмүүжин, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 92 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох,

125 кг-д ОУХМ Н.Золбоо нар үндэсний шигшээ баг болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор хүч үзнэ. Тус тэмцээнийг олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн дэнслэх юм.

Ардын хувьсгалын анхны долоо эх орноо чөлөөлөхөөр Орос орныг зорьж байсан бол тусгаар тогтносон орныхоо нэрийг дуурсгахаар Оросыг зорьж байгааг онцолж байгаагаа чөлөөт бөхийн холбооны удирдлагууд мэдэгджээ.

TAGS: