more

Social Media

Шашны төвөөс эртний ховор бурхад алдагджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт байрлах хийдээс дөрвөн ширхэг бурхан алдагджээ Хулгайд алдагдсан бурхадын хоёр нь эртний буюу 1937 оноос өмнө бүтээгдсэн Бодьсадва бурхан хоёр ширхэг байжээ. Уг хэрэг энэ сарын 15-16-ныг шилжих шөнө үйлдэгдсэн байна.   Алдагдсан бурхдыг дүрсэлбэл, баруун гартаа сэлэм барьсан Манзушир бурхан 14-18 см урттай хоёр ширхэг, хүүхэд тэвэрсэн Богд бурхан …

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт байрлах хийдээс дөрвөн ширхэг бурхан алдагджээ

Хулгайд алдагдсан бурхадын хоёр нь эртний буюу 1937 оноос өмнө бүтээгдсэн Бодьсадва бурхан хоёр ширхэг байжээ. Уг хэрэг энэ сарын 15-16-ныг шилжих шөнө үйлдэгдсэн байна.

 Manjushri god

Алдагдсан бурхдыг дүрсэлбэл, баруун гартаа сэлэм барьсан Манзушир бурхан 14-18 см урттай хоёр ширхэг, хүүхэд тэвэрсэн Богд бурхан нэг ширхэг, залбираад сууж байгаа Богд бурхан нэг ширхэг байсан аж. 

 

Эдгээр бурхад нь эртнээс өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн ховор бүтээл гэнэ. Бурхан хулгайлагдсан талаарх дуудлага Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт ирсэн байгаа бөгөөд хэргийн мөрөөр эдийн засгийн мөрдөгчөөр ахлуулсан ажлын хэсэг гарч мөрдөн шалгаж эхэлжээ.

 

discovery.mongolia

discovery.mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн