Мессигийн 600 дахь гоол төгс хожлыг авчирлаа

messi
Мессигийн 600 дахь гоол төгс хожлыг авчирлаа

Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багийн хоёр дахь тоглолт болох Испанийн “Барселона” болон Английн “Ливерпуль” багийн тоглолт 3:0-ийн харьцаатай Испанийн багийн итгэл төгс ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын эцсийн хоёр гоолыг дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси оруулсан юм. Тэрээр багийнхаа төлөө нийт 600 гоол хийсэн нь бүх цаг үеийн багийн хамгийн шилдэг амжилт болжээ. Мөн түүний хаалттай цохилтоос хийсэн гурав дахь гоол оны шилдэг гоолоор нэрлэгдэж магадгүй төгс гоол байлаа.

Хоёр багийн тоглолт долоо хоногийн дараа Английн Ливерпуль хотноо болно. Тус тоглолтод Ливерпуль тоглолтыг 3-аас дээш гоолоор ялж байж дараагийн шатанд шалгарах юм.