Дорнод аймагт 5.1 магнитудын газар хөдлөлт боллоо

gazar-hodlolt-Dornod.
Дорнод аймагт 5.1 магнитудын газар хөдлөлт боллоо

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Галбирт” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 59 км-т, тавдугаар сарын 2-ны 19:12 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлэл ирсэн байна.

Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Т.Төмөрбаатар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн ч учирсан хохирол байхгүй гэж мэдээллээ.