more

Social Media

Говь-Алтай аймагт дахин газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд гуравдугаар сарын 14-ний 7.13 минутад 3.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тус аймгийн төвөөс баруун зүгт 46,38 өргөрөг, 96,12 уртрагт тодруулбал төвөөс 10 км-т газар хөдлөлт болж хүчтэй дуу чимээ гарсан нь иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор ямар нэгэн хохирол гарсан тухай Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт мэдээлэл ирээгүй …

9bulag

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд гуравдугаар сарын 14-ний 7.13 минутад 3.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тус аймгийн төвөөс баруун зүгт 46,38 өргөрөг, 96,12 уртрагт тодруулбал төвөөс 10 км-т газар хөдлөлт болж хүчтэй дуу чимээ гарсан нь иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор ямар нэгэн хохирол гарсан тухай Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд иргэдээс мэдээлэх хуудас бөглүүлж эхэлсэн гэнэ.

Өмнө нь тус аймгийн Тонхил суманд 3.8 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болж байсан. Түүнээс өмнө 2018 он, 2011 онд газар хөдлөлтийн чичиргээ болж байсан юм. Энэ нутгийн иргэд байгаль дэлхий уур хилэнгээ үзүүлэх вий гэхээс санаа нь зовж буйгаа хэллээ.

sum.aimag.hot

sum.aimag.hot

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн