more

Social Media

СЭРЭМЖИЛ: Ой хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Гүн худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 13:03 цагт хүлээн авсан байна. Орон нутгийн 10 иргэн хоёр автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 13:44 цагт бүрэн унтраажээ. Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Хүрзэтийн-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт …

tuimer

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Гүн худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 13:03 цагт хүлээн авсан байна. Орон нутгийн 10 иргэн хоёр автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 13:44 цагт бүрэн унтраажээ.

Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Хүрзэтийн-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 29 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15:34 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, дөрвөн автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 22:10 цагт бүрэн унтраасан байна.

Эх сурвалж: ОБЕГ

sum.aimag.hot

sum.aimag.hot

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн