Ялалтын баярыг угтан “Цусаа бэлэглэе” өдөрлөг зохион байгууллаа

tsus-belegleh-odorlog
Ялалтын баярыг угтан “Цусаа бэлэглэе” өдөрлөг зохион байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат Цус сэлбэлт үндэсний төвд зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт боллоо. Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 17-60 насны 30 гаруй иргэдийг хамруулсан юм.

Цаашид тэмдэглэлт баярын өдрүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, хороо, дүүргийнхээ иргэд оршин суугчид руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн гэнэ.

НИТХ-ын Төлөөлөгч Ш.Үнэнбат өдөрлөгийн үеэр “Монголчууд бид маш олон баяр тэмдэглэдэг болсон. Маргааш Ялалтын баярын өдөр. Дэлхийн хоёрдугаар дайнд 110 мянган хүн оролцож, 50 мянга гаруй хүний амь үрэгдсэн гашуун түүхтэй учраас “Цусаа бэлэглэе” аяныг энэ өдөр зохион байгуулж, эрдэнэт хүний амийг аврах сайн үйлсийн ажил эхлүүллээ. Энэхүү аяныг Ялалтын баярыг тохиолдуулан цаашид жил бүр уламжлал зохион байгуулахаар зорьж байгаа учраас иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.