АМТАТ ЖОР: Чихэрлэг соусанд болгосон яргай загас

Чихэрлэг соусанд болгосон яргай загас хийх жор

Орц (4 хүний порц):

  • 4 хэрчим яргай загас
  • 1 боодол буюу 200-250 гр бууцай
  • 3 том халбага ургамлын тос
  • 2 том халбага элсэн чихэр
  • 2 том халбага цуу (соя соус)
  • 3 том халбага цагаан дарс
  • Бага зэрэг давс

Хийх арга:

1. Яргай загасаа хуурай цэвэрхэн алчуур юм уу, kitchen paper зэргээр зөөлөн арчиж тавина.
2. Хоолны саванд бага зэрэг давстай ус буцалгаад, бууцайгаа хийн ердөө л 30 секунд буцалгаад шүүж, цэв хүйтэн усанд сойно. Шүүн гаргаад гараараа зөөлөн базаж усыг нь шавхаад, 3-4 см-ийн урттай хэрчинэ.
3. Хайруулын тавгандаа 1 том халбага тосоо халаан бууцайгаа хуурч, гаргаж таваглаад, бага зэрэг давс цацаж орхино.
4. Үлдсэн тосоо хайруулын тавгандаа нэмж, загасаа хийн шарна. Хоёр талаас нь шараад, бараг болоод ирэх үед нь хольж бэлдсэн элсэн чихэр, цуу, дарсаа хийгээд, дунд зэргийн гал дээр соусаа ширгэтэл шарна. Ингэхдээ загасаа хааяа эргүүлж хоёр талд нь тэнцүүхэн соусаа шингээж өгөөрэй.