Хэрхэн эерэгээр сэтгэх вэ?

Бид ихэнхдээ асуудалтай тулгарах үедээ эсвэл гунигтай үедээ “эерэг байх хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг сонсдог шүү дээ.

Заримдаа аливаа асуудлыг яг ямар үр үнтэй болохыг шийдэхэд хэцүү байдаг.
Энэ нь зовиур шаналгаа эсвэл тааламжгүй байдлаа үгүйсгэх гэсэн үг юм болов уу?

Бидний бүх зүйл сайхан байх ёстой юу?

Магадгүй бид ихэнх хугацаанд өөдрөг сайхан байхыг эрхэмлэдэг. Өөдрөг сайхан байхад хэд хэдэн давуу тал байж болох юм. Үнэндээ бол зарим тохиолдолд  (цаг хугацаа сэтгэлийн шархыг арилгадаг) бид өөрсдийгөө дээш нь татаж, урагшлах хэрэгтэй болдог.

Өөрөөр хэлбэл бид урагшгүй зүйлтэй тулгарсан бол сэтгэлгээ болон хандлагаа өөрчилж, эерэг, ахиц дэвшилтэй зүйл болгон хувиргах ёстой. Мэдээж хэрэг бид сайхан зүйлийг үгүйсгэж, өөрчилж, сарнайн өнгөтэй шилээр ертөнцийг харж чадахгүй шүү дээ.

Сөрөг мэдрэмж болон нөхцөл байдал нь ямар нэг буруу зүйл эсвэл өөрийн гараар оролцож өөрчлөх шаардлагатай байгааг харуулдаг. Энэ тохиолдолд өөдрөгөөр сэтгэж, өөдрөг эерэг сэтгэлгээг ашиглан  тохиолдож байгаа бүх зүйлийг үр дүнтэй, бүтээлч байдлаар амьдралаа сайхан болгох хэрэгтэй. Мэдээж хэрэг энэ бол сэтгэлийн шаналгаа, тааламжгүй байдлыг оргүй үгүйсгэ гэсэн үг биш. Тэдгээрийг ойлгож тодорхойлоод шийдвэрлэхийн тулд юу хийж чадах вэ гэдэг дээр анхаарч, уян хатан бай.

Эерэг сэтгэлгээг хөгжүүлэх алхмууд

  • Та асуудалтай тулгарсан үед өсч хөгжинө гэдгийг хүлээн зөвшөөр. Амьдрал үргэлж тэгш сайхан байдаггүй. Бүх зүйл сайхан эсвэл тааламжтай байдаггүй. Амьдрал хэцүү байж болохч хэрэв та түүнээс зугтах юм бол улам л хэцүү байх болно. Хэрэв та тэдгээрийг илүү хүчтэй, ухаантай, уян хатан  болох боломж гэж харвал та эерэг , бүтээлч байж чадна.
  • Нимбэгийг шүүс болгоход суралц.Нөхцөл байдал бүрээс суралц. Аливаа зүйлс таны санаснаар болохгүй байгаа үед өөртөө харамсахын оронд тэдгээрийг хамгийн сайнаар шийдэхийн тулд юу хийж чадах вэ гэдэг дээрээ анхаар. Нэг гаргасан алдаанаасаа суралцсанаар илүү сайн болох боломжтой. Жэймс Жойсийн хэлснээр бол “Хүний гаргаж байгаа алдаа бол түүнийг нээж илрүүлэх үүд хаалга” гэж хэлсэн байдаг.
  • Өөртөө итгэ. Та амжилтанд хүрэхийн тулд зарцуулах ямар зүйлтэй байгааг олж мэд. Таны мөрөөдөл болон зорилго бол таны ур чадвар, бодит чадварыг холбох зүйл гэсэн үг. Та өөрийн төрөлх чанаруудаа хөгжүүлэх хэрэгтэй. Таньд өөрийн гэсэн өвөрмөц давтагдашгүй хэв маяг байдаг.
  • Шаргуу хичээнгүй бай. Та эерэг сэтгэлгээтэй байж сурсан бол хэзээ ч бууж өгөхгүй. Та мөрөөдөл, зорилгынхоо төлөө өөрт байгаа зүйлээрээ тэмцэж, асуудлаа шийдвэрлэ. Гэхдээ энэ нь таньд ямар ч саад бэрхшээл тулгарахгүй гэсэн үг биш, замд тань янз бүрийн л саад бэрхшээл тулгарна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэдгээрээс болж зогсож, гацаж хэрэггүй. “Бидний хамгийн сайхан гэж бахардаг зүйл бол хэзээ ч бүтэлгүйтэхгүй байх гэж боддог. Гэхдээ бид бүтэлгүйтэх бүртээ өсч, хөгжиж байдаг” Ральф Валдо Эмерсон.
  • Урамшуулал, дэмжлэгийг хай. Бусдын ялалт амжилтын тухай уншиж, судал. Амжилттай яваа маш олон хүн одоо байгаа оргилдоо хүрэхийн тулд хэцүү нөхцөл байдлыг даван туулсан байдаг. Тэдний туршлага, зовлон бэрхшээлээс суралцсанаар та өөрийнхөө хүрэхийг хүсч баайгаа зүйлийнхээ төлөө өөрийгөө урамшуулж, идэвхижүүлж чадна. Эерэг байхын тулд гэр бүл, найз нөхдөөсөө дэмжлэг ав. “Бидний ихэнх нь урсгал сөрж явдаг. Багахан сайшаал магтаал, дэмжлэг биднийг зорилгодоо хүрэхэд нөлөөлдөг” Жероми Флейшман

Эерэг сэтгэлгээний ашигтай талууд
Маёо Клиникийн судалснаар эерэгээр сэтгэх нь эрүүл мэндийн маш олон төрлийн давуу талуудтай болохыг тогтоосон байдаг. Тэдгээрээс дурдвал:

  • Ерөнхий сэтгэлзүйн эрүүл мэнд сайжирдаг
  • Сэтгэл гутралд бага өртдөг
  • Урт насладаг
  • Бага стрессдэг
  • Хэцүү зүйлтэй тулгарахад тэсвэр хатуужилтай байдаг
  • Стрессээ илүү сайн удирдах чадвартай болно.
  • Зүрх судас болон түүнтэй холбоотой өвчний эрсдлүүдэд бага өртдөг.
  • Биеийн эрүүл мэнд сайжирдаг.
Эцсийн эцэст эерэгээр сэтгэнэ гэдэг нь бодитой бус байх гэсэн үг биш юм. Энэ нь амьдрал, тулгарч байгаа асуудлуудад дасан зохицож шийдвэрлэнэ гэсэн үг. Энэ бол сайн сайхан амьдрахад шаардагдах бүхий л зүйлсийг хийхэд бэлэн байх гэсэн үг. Тиймээс хэн нэгэн сайхан сэтгэлтэй “хүн эерэгээр сэтгэж, өөртөө итгэлтэй инээмсэглэж, тулгарч байгаа асуудлыг таны өдөр тутмын нэгээхэн хэсэг гэж бүтээлч байдлаар бодох хэрэгтэй “ гэж л таньд зөвлөх байх.
TAGS: