ОРЦ:
- Гурил – 250гр
- Мах – 200гр
- Сонгино – 50гр
- Өндөг – 2ш
ШИМ ТЭЖЭЭЛ:
Өндөгөөр зуурсан гурил нь нүүрс ус, уургаар баяжмал болдог бөгөөд хэлбэрийн хувьд хүүхдийн алганд таарах хэмжээгээр нь хийж өгвөл илүү сонирхолтой хоолоо идэх болно.
Өндөг: Өндөгний химийн найрлага хальсыг эс тооцон дунджаар үзүүлбэл: 73,6% нь ус, 13% нь уураг, 12% нь өөх, 0,60% нь нүүрс ус, 1 % нь кальци, фосфор зэрэг эрдэс бодис байдаг.
Өндөгний шар нь уураг, өөх, нүүрс ус, эрдэс аминдэмээс гадна бас A, B, D, E аминдэм агуулагдана. Харин цагаан уураг нь нөхөн төлжүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Мэдрэлийн болон уураг тархины эд эсийг лецитин хэмээх зайлшгүй чухал бодисоор хамгийн ихээр хангадаг юм.