“Rokit bay” хэмээх уран бүтээлчийг мэдэхгүй залуус ховор байх. Тэрээр уран бүтээлээрээ танигдахын сацуу бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн.
Түүний хувьд Make up artist С.Ану хэмээх бүсгүйтэй гэр бүл болон өдгөө тэд бяцхан охинтой болсон билээ.
Түүний эхнэр ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй бөгөөд дуучин П.Баярцэнгэлийн хамтаар “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс илүүтэй мэддэг.
Аз жаргалтай гэр бүлийг цогцлоож, өрхийн тэргүүн болсон Баяраа бяцхан охин оо урлагийн замд нь хөтлөв үү гэлтэй. Учир охин нь анхныхаа рекламд тогложээ. Рокит бэй энэ талаар өөрийн инстаграм хуудаснаа бичихдээ “Аавын охин хоёр нас хүрэхээсээ өмнө анхны ажлаа авав” гэжээ.