Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ

Tsag agaariin medee
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

2019 оны 08 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 31-36 хэм, баруун аймгуудын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.