2018-07-24

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хууль зөрчсөн гэж АТГ-аас үзлээ

“60 тэрбумын” гэх бичлэгийг АТГ шалгахгүй, дарга удирдлага нь сонирхлын зөрчилтэй байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шүүмжилж мэдэгдэл хийсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийтэд ил болсон энэхүү бичлэгт тэр үеийн МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын яриа гарч, хоорондоо төрийн албан тушаалыг үнэлж намдаа санхүүжилт сонгох талаар ярилцдаг. Засаг солигдоод ч, намынх нь удирдлага солигдоод ч “60 тэрбум”-ын бичлэгт дурдсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тул АТГ-ынхан ажлаа хийхгүй байна хэмээн гишүүн Л.Оюун-Эрдэнэ үзэж байгаа юм.

Түүний энэхүү мэдэгдэл болон хэвлэлд өгсөн байр суурь нь хууль тогтоомж зөрчиж байна хэмээн үзэж АТГ-ынхан эсрэгээрээ УИХ-д ханджээ. АТГ-аас хүргүүлсэн гомдлын дагуу УИХ парламентч Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцож, энэ тухайгаа АТГ-т мэдэгдэх ёстой юм.

TAGS: