Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Буриадын дуурь, бүжгийн академик театрт ирэх есдүгээр сарын 15-22-нд Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадам болох бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, УДБЭТ-ын дуучин Б.Гомбо-Очир уригдсан байна.
Үүнд гурван удирдаач уригдах аж. Чиа Амос “Сингапур”, Виталий Шевелов, Георгий Албегов нар нийт дөрвөн дуурийг үзэгчдэд хүргэх гэнэ.