2019-08-22

ФОТО: Инээж буй эмгэдийн төрх буюу үрчлээний гоо сайхан

emee-horog-18
Инээж буй эмгэдийн төрх буюу үрчлээний гоо сайхан

Энэ ертөнцийн хамгийн халуун дулаан, гайхалтай хайр бол эмээ, өвөөгийнх байдаг. Өрөөлийн төлөө “өтөл” насаа зориулж, ач, зээ, жич, гучийнхаа төлөө байдгаа барин самгардах бидний өвөө, эмээ.

Тэгвэл энэ сайхан эрхэм хүмүүсийн инээж буй агшинг гэрэл зурагт буулгажээ. Зөвхөн инээж буй эмгэдийн хөрөг хайгаад л, үзээд байсан чинь бүр хөгшчүүлийн зурагт донтох шинжтэй. Тэд бол үрчлээний гоо сайхан гэж байдаг гэдгийг мэдрүүлэх шиг…

Ингэхэд “эмээ” гэж яасан гоё үг вэ. Хэлэхэд амар, сонсголонтой, энгийн, халуун дулаан. Тэд хичнээн хөөрхөн инээдэг юм бэ! Хүн хөгшрөх тусмаа хүүхэд шиг болдгийг та эдгээр зургаас шууд анзаарна. Хүүхэд шиг буюу ариун, Дотоод ариун байдал бол гоо үзэсгэлэнгийн гол нууц билээ.