“Азийн хүүхдүүд 2020” олон улсын хүүхдийн спортын YII наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэх, Монголын хүүхдийн спортын их наадмын шигшээ тэмцээнд оролцох эрх олгох зорилгоор Монголын хүүхдийн спортын наадмын нийслэлийн шатны тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргээс спортын гурван төрөлд шалгарсан 58 багийн 620 гаруй өсвөрийн тамирчид оролцож Монголын хүүхдийн спортын YI наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.
Монголын хүүхдийн спортын VI наадам 2019 оны 09 дүгээр сарын 07-15-ны өдрүүдэд спортын 24 төрөл, паралимпийн 4 төрлөөр, дифлимпийн 3 төрлөөр, тусгай олимпийн 3 төрлөөр Улаанбаатар хотноо явагдах юм.
~Энэхүү наадмын нээлтийн ажиллагааг энэ сарын 10-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд, хаалтын ажиллагааг энэ сарын 15-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулах ажээ.~
Нийслэлийн дүүргүүдээс оролцох баг тамирчдаа Дүүргийн Засаг даргын тамгын газраас нь хүлээн авч уулзан ажилт хүссээр байна. Тухайлбал, Баянгол дүүргээс спортын 27 төрөлд оролцох 266 тамирчдаа Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа,
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Долгормаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ариунболд нар хүлээн авч, нийт тамирчид, дасгалжуулагчдад хувцас, хэрэглэл гардуулан өгч, амжилт хүслээ.
Мөн Хан-Уул дүүргийн ИХТөлөөлөгч, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ЗДТГ-ын дарга Б.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, БТСХороон дарга Д.Жаргалсайхан нар дүүргийнхээ өсвөрийн тамирчиддаа амжилт хүсч, хувцас хэрэглэл гардуулж өглөө гэж Нийслэлийн спортын хорооноос мэдээллээ.