Монгол Улсын 3-н халаасны хулгайч баривчлагдсаныг Тайландын цагдаагийн газар 2018.08.02-нд зарлалаа. Жуулчдын халаас ухдаг И.Ганболд /31 нас/ , О.Баярсайхан /39 нас/, Ц.Оюунболд /34 нас/ нарыг Бангкок хотын Патхумван дүүрэгтээс саатуулсан. Тэднээс гадна хоёр этгээд Солонгос жуулчны картаар худалдаж авсан таван ширхэг iPhone X гар утастай 07-р сарын 26-ны өдөр Монгол руу буцсаныг тогтоожээ. Тэднээс нийтдээ 100.000 батын хэмжээтэй бэлэн мөнгө гарсаны дотор Өмнөд Солонгосын вон байсан гэнэ. 07-р сарын 25-ны өдөр дөрвөн төлбөрийн карт, 50.000 вонтой хэтэвчээ суйлуулсан Өмнөд Солонгосын жуулчин цагдаад хандсанаар уг хэргийг мөрдөж эхэлсэн байна. Монголын иргэд буцахаасаа 1 хоногийн өмнө баривчлагдсан.
Эх сурвалж: https://ikon.mn/n/1cnr