МУУГЗ, хөгжмийн зохиолч, Улаанбаатар телевизийн захирал Л.Балхжавын том хүү найруулагч Б.Чингүүн өнөөдөр гал голомтоо бадрааж байгаа ажээ.
Б.Чингүүн нь Бээжингийн их сургуулийн кино урлагийн академийг “найруулагч” мэргэжлээр дүүргэсэн бөгөөд богино хэмжээний дэлгэцийн уран бүтээлүүдээрээ олон нийтэд танигдсан билээ. Тэрээр хэдэн жилийн өмнө 12 насаар дүү бүсгүйтэй гэр бүл болж ихэр хүүхэдтэй болсон.
Аз жаргалтай өнөр бүлийн эзэд өнөөдөр албан ёсоор гал голомтоо бадрааж, хуримлаж байна. Тэдний хуримын гэрчээр найруулагч Д.Ангараг, жүжигчин Ц.Ганзориг, Б.Батзаяа, С.Идэрмаа зэрэг олны танил хүмүүс сонгогджээ.