Японы мэргэжлийн сумо бөхөөр улсынхаа нэрийг мандуулж яваа монгол залуус эх орондоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлэхээр болсон байна.
Уг төслийг мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал санаачилжээ.
Хүүхдийн эмнэлэг барих ажлын ерөнхий төсөв нь дөрвөн сая гаруй ам.доллар болж байгаа аж. Харин Монголын талаас газар олгох асуудал тулгараад байгаа юм байна.
Мөн монгол сумочдын эхлүүлж буй уг төслийг японы томоохон бизнесмэнүүд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.