more

Social Media

Их хэмжээний МӨНГӨН УС тээвэрлэж байжээ

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд хяналт, шалгалтын үйл ажиллагааг 2019.10.06-ны өдөр явуулсан байна. Энэ үеэр иргэн Ө, Т нараас Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай …

mongon-us

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд хяналт, шалгалтын үйл ажиллагааг 2019.10.06-ны өдөр явуулсан байна.

Энэ үеэр иргэн Ө, Т нараас Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон мөнгөн усыг хууль бусаар олж авч, хадгалан бусдад зарж, борлуулах гэж байх үед саатуулан, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

~бүлэг этгээдүүдээс 10 килограмм 320 грамм мөнгөн ус илэржээ~

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн