more

Social Media

Х.Мөнгөнцэцэг “Амьдрал”-аас мялаалгав

Нийтийн дууны ертөнцөд алдаршсан "Учиртай гурван толгой" бий. Тэд бол Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг нар юм. Оюутан ахуй цагаасаа урлагийн ертөнцөд хөл тавьсан тэднийг уран бүтээл гэхээсээ урваж төөрөлдсөн амьдрал, урдах хойдох эхнэрүүдийн дүрээр нь илүүтэй сайн мэддэг болсон. Нэрнээсээ л нэгийг өгүүлэх Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын "Амьдрал" нэртэй уран бүтээлийн хамтарсан тоглолт /2019-01-17/-ний өдөр …

bold-mongontsetseg

Нийтийн дууны ертөнцөд алдаршсан “Учиртай гурван толгой” бий. Тэд бол Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг нар юм.

Оюутан ахуй цагаасаа урлагийн ертөнцөд хөл тавьсан тэднийг уран бүтээл гэхээсээ урваж төөрөлдсөн амьдрал, урдах хойдох эхнэрүүдийн дүрээр нь илүүтэй сайн мэддэг болсон.

Нэрнээсээ л нэгийг өгүүлэх Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын “Амьдрал” нэртэй уран бүтээлийн хамтарсан тоглолт /2019-01-17/-ний өдөр болсон.

Өмнө нь бие даасан тоглолтоо хийж байсан ч хараахан Соёлын тэргүүний ажилтан /СТА/аваагүй байсан дуучин Х.Мөнгөнцэцэг тоглолтын үеэр шинэхэн цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ.

“Алдаа оноотой амьдралаа тайлагнасан тоглолт болжээ” хэмээх олон цөөнгүй байсныг  нуух юун.

Дашрамд, хослон дуулаачдын уран бүтээлийн цэнгүүн үзэгчдийн хүсэлтээр /201-01-19/-ний өдөр дахин тоглогдох болжээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн