2019-10-29

Нүүрсийг чингэлэгт тээвэрлэх ажил явагдаж байна

nuurs-teewer
Нүүрсийг чингэлэгт тээвэрлэх ажил явагдаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолын дагуу нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж байна.

Нүүрсийг Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд шилжүүлэн ачих үйл ажиллагаанаас шалтгаалан багагүй хэмжээний хорогдол, зардал гарч, байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байдаг.

Засгийн газрын 2019 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн дагуу нүүрсний тээвэрлэлтээс үүдэн байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллийг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх үүднээс нүүрсийг чингэлэгт тээвэрлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэхүү ажлын хүрээнд үндэсний тээвэрлэгч компаниуд болох “Икс Эм Си” ХХК, “Пик Урал” ХХК болон “Соргийн Говь” ХХК-иуд БНХАУ-ын Sinotruk үйлдвэрийн албан ёсны дистрибьютор “АОДЭ” ХХК-иар дамжуулан эхний ээлжид Howo T7H брэндийн 22 ширхэг чирэгч толгой болон CIMC үйлдвэрийн 44 ширхэг тавцант давхар чиргүүл бүхий тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд гаргахад бэлэн болоод байна.

Эх сурвалж: ЗТХЯ