Чөлөөт уран бүтээлээрээ амжилттай яваа “Ану Хатан” буюу СТА Д.Отгонжаргал “чөлөөт” нэрийн дор аялан, телевизийн нэвтрүүлэгт оролцсон билээ.
25-р суваг телевизийн үндэсний контент “21,000 шоу” нэвтрүүлгийн арав дахь дугаарт, шар айраг хамтлагийн ахлагч, аялагч Г.Ганхүүтэй ширүүхэн өрсөлдөөд авсан.
Арлын Япон улсад зохион байгуулагдсан “2100 иен” шоу нэвтрүүлгийн ес дөх өдрийн дугаараар цээлхэн хоолойтой үзэсгэлэнт дуучин маань өлсөж ядарсандаа ч тэр үү, өөрийн гэр, нутаг усаа санасандаа ч тэр үү хэзээ ч биелэхгүй мөрөөдлөө үзэгчидтэй хуваалцаж суулаа.
Тэрээр: “…болдогсон бол гурван сая монголчуудаа түр хугацаагаар ч гэсэн гурван сая Японоор солиод, энэ хөдөлмөрч орны хөгжил дэвшил, хүн хүнээ хүндлэх соёл, бусдад төвөг удахгүй биеэ авч явах орчин цагийн нийгмийн соёл ямар байгааг харуулах юмсан…, Гэхдээ энэ бол хэзээ ч биелэхгүй мөрөөдөл” хэмээн наран мандах орны соёлыг бишрэн талын Монголдоо түгээхийг хүсэв.
Ийнхүү эмэгтэй хүний нарийн мэдрэмжээрээ 100 иены бэлэн гоймон, 50 иены дүпү зэргэхнээр 10 хоногийн турш арлын оронд аялж зугаалсан дуучин маань ялагчаар тодорч ивээн тэтгэвч байгууллагуудын бэлгэнд булуулж дээрээс нь нэвтрүүлгийн дүрэм ёсоор 120,000 иен хүртсэн юм.