Олимпийн бэлгэдэл БАМБАР Япон орноор тойрон аялана

tokyo-2020-tadahiro
Олимпийн бэлгэдэл БАМБАР Япон орноор тойрон аялал хийнэ

“Токио-2020” олимпийн зохион байгуулах хорооноос тус олимпийн бамбарын аяллын тухай мэдээллийг тараажээ.

Грекийн Олимпияд бамбар ноцоох үйл ажиллагаа 2020 оны гуравдугаар сарын 12-нд болж, долоо хоногийн хугацаанд Грекийн нутагт аялах аж. Улмаар гуравдугаар сарын 19-нд Афины “Panathenaic” цэнгэлдэх хүрээлэнд олимпийн бамбарыг Японы талд шилжүүлэн өгөх юм байна.

Олимпийн бамбарыг “TOKYO 2020 Go” нэртэй тусгай онгоцоор тээвэрлэн гуравдугаар сарын 20-нд Мияги мужийн “JASDF Matsushima” агаарын хүчний баазад газардахаар болжээ. Энэ үеэр олимпийн аварга Тадахиро Номүра (жүдо), Саори Ёшида (чөлөөт бөх) нар олимпийн зохион байгуулагчдын хамтаар Грекээс Японд залан ирэх хүндэт үүргийг хүлээсэн байна.

Ингэхдээ олимпийн бэлгэдлийг Япон Улсын бүхий л алдартай газруудаар тойруулан явуулах бөгөөд нийт 857 хот тосгоныг дамжин явсаар Токиод ирүүлэхээр төлөвлөжээ.