Харвардын их сургуулийн сэтгэл судлаач Эми Кадди хүн өглөөг хэрхэн зөв эхлүүлэх шаардлагатай тухай судалжээ. Түүний судалгааны үр дүн гайхалтай энгийн бөгөөд үр дүнтэй байсан аж.
Өглөө сэрэнгүүтээ зарим хүмүүс шүршүүрт орж, харин зарим нь аяга кофе уухыг илүүд үздэг. Харин сэтгэл судлаач Эми Кадди өглөө сэрээд хамгийн түрүүнд сунгалт хийхийг зөвлөж байна.
Орноосоо босохын өмнө хэвтэж байх үедээ гарын үзүүрээс хөлөө хүртлээ байж болох хамгийн боломжит хэмжээнд нь хүртэл сунгах хэрэгтэй. Тэр үед таны биеийн “Y” үсэг шиг болсон байх ёстой.Сунгалтын гол учир нь биеэ бүхэлд нь байж болох хамгийн том хэмжээнд хүртэл сунгах байрлалд буй юм. Ингэснээр биед хүч хуримтлагдаж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэжээ.
“Хүн хүчирхэг, өөртөө итгэлтэй дүр эсгэхэд үнэндээ өөртөө итгэх итгэл нэмэгддэг шүү дээ” хэмээн Эми Кадди “TED Talk” дээрх бичлэгтээ ярьжээ.
Судалгаагаар их хэмжээний тестотерон нь эерэг мэдрэмжүүд, мөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Эрч хүчийг нэмэгдүүлэх “биеийн байрлалууд” нь илүү нээлттэй, бас чөлөөтэй байх нь бие дэх тестотероны хэмжээг нэмэгдүүлж стрессний гормоныг бууруулж, дарамттай нөхцөл байдлыг зохицуулахад тусалдаг.
Эми Кадди нь “Presense: Bringing Your Boldest Self To Your Biggest Challenges” номын зохиолч ба энэхүү ном нь хүний биеийн хэл, зан үйл, мөн сэтгэлгээ хэрхэн өөрчлөлтөд хөтөлдөг тухай аж. Тэрээр энэ сэдвээр “TED Talk” дээр яриа хийж байсан ба бичлэгийг нь 35 сая удаа үзсэн байдаг.
Өглөө сэрэнгүүтээ өөрийгөө томоор мэдрэх нь гормоныг тэнцвэржүүлж, өдрийг өөртөө итгэлтэй, эрч хүчтэй эхлүүлж, сэтгэл зүйг аливаа асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд бэлдэж өгдөг. Хэрвээ та өглөө бүр “зөв хөл дээрээ” босохыг хүсвэл дээрх зөвлөгөөг туршаад үзээрэй.