Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар хэрэгжиж буй бага насны хүүхдийг дэлгэцийн донтох өвчнөөс сэргийлэх аян улсын тэргүүний 9 дүгээр цэцэрлэгт үргэлжилж байна.
Засаг дарга Д.Батлут нь аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлдэг ба энэ хүрээндээ 37 цэцэрлэгийн 5000 гаруй хүүхэд багачуудыг дэлгэцэд донтох өвчнөөс хамгаалах аяныг эхлүүлсэн аж.
Улсын хэмжээнд жилд 200 гаруй хүүхэд дэлгэцэд донтох өвчнөөр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлдэг байна. Тиймээс цэцэрлэгийн багш ажилтнууд багачуудыг дэлгэцээс холдуулах дадал хэвшүүлэх үүднээс долоон төрлийн багц хичээлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа аж.
Мөн аяны хүрээнд эцэг, эхчүүдэд дэлгэцээс бага насны хүүхдүүдийг холдуулах сургалт явуулж, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.