2019-11-11

Монголчуудын “ХӨХ ТОЛБО”-той төрдөг учир нь…

hoh-tolbotoi-mongolchuud
Монголчуудын "ХӨХ ТОЛБО"-той төрдөг учир нь...

Шинэхэн мэндлэсэн хүүхдийн бие дээр байх хөх толбыг Дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд “Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг. Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог.

Үүнийг Монголчууд хөх толбо гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд эрдэмтдийн судалгаагаар ОХУ-ын Буриад, Тува, Халимгийн иргэд, Монгол Улсын иргэд, Хятад улс дахь өвөр монгол иргэд, Шинжан, Казахстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст, Америкийн Индианчуудад энэхүү хөх толбо байдаг гэнэ.

Хөх толбыг 3 ангилах ба жирийн хөх толбо нь голдуу өгзөг, нуруун дээр байдаг. Энэ нь ойролцоогоор 10 жилийн дотор арилдаг. Харин гүн хөх толбо нь гар орчим байж, залуу нас хүртэл арилахгүй байж болно. Бага зэргийн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг байна. Үнэндээ энэхүү хөх толбо нь арилан алга болж байгаа бус бидний цусанд шингэж, бие махбодоор тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог байна.

Барууны орнуудад хүүхэд төрөхөд “Mongolian Blue Spot” буюу хөх толбо байвал төрсний гэрчилгээн дээр заавал тэмдэглүүлдэг гэнэ. Учир нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш гэдгийг баталж байгаа юм.

~Монголчуудын “ХӨХ ТОЛБО”-той төрдөг учир нь…~

Зарим хүмүүс мэдлэг дутмагаас болж эдгээр хүүхдүүдийн бие дээрх толбуудыг хүч хэрэглэсний үр дагавар гэж андуурч хуулийн байгууллагуудад шалгуулж байснаас үүдэн ийм арга хэмжээ авдаг болжээ. Тиймээс шинээр төрсөн хүүхэд хөх толботой байвал Монгол удмынх байна гэж хэлэх явдал Ази төдийгүй зүүн Европын Унгар, Болгар зэрэг улсуудад элбэг юм.

Европоос гаралтай цагаан арьстнуудын дунд 1-10% тохиолддогийг төв Азийн нүүдэлчдийн байлдан дагуулалттай холбон авч үздэг бөгөөд үүний нотолгоо нь төв Азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдаг дээр үндэслэгддэг байна. Бүр эртний Монголчуудын нуруу нь нилдээ хөх байсан ба үүнийгээ тэнгэрийн тамга, өөрсдийгөө тэнгэрийн үр сад гэж нэрлэдэг байсан гэдэг.