Монгол Улсыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудаар ажиллаж ирсний дараа Цагдаагийн ерөнхий газрын даргыг дуудаж иргэдийн гомдолтой холбоотой асуудлуудаар мэдээлэл сонслоо.
Мөн ажлын байрандаа амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөв шийдүүлэхээр Д.Сүхбаатарын талбайд суулт зарлаж байгаа иргэн Б.Болороо болон түүнийг дэмжиж байгаа иргэдтэй уузлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Болороод эмгэнэл илэрхийлж хоёр шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгов.
Асуудлыг шийдэж дуусах хүртэл биеэ бодож, хүйтэн талбайд суулт хийхгүй байхыг Ерөнхий сайд хэллээ.