НМХГ, ЭХЭМҮТ, УНТЭ-ийн санаачилгаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан нараар батлуулсан удирдамжийн дагуу шүдний эмч нарт зориулсан “Амилуулах тусламж” сэдэвт сургалт 2019 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 14-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-д амжилттай явагдаж дууслаа.
Сургалтыг НМХГ, Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэг, Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбоо зохион байгуулан, ЭХЭМҮТ, УНТЭ, Монголын ЯТН-ийн эмч, багш нар удирдан явуулав. Сургалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 335 шүдний эмнэлэг, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл зэрэг есөн аймгийн шүдний эмнэлэг, нийт 344 шүдний эмнэлгийн 928 эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар оролцов.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаа НМХГ-т, хаалтын үйл ажиллагаа ЭХЭМҮТ-д явагдлаа. Хаалтын үйл ажиллагаанд НМХГ-ын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсийн дарга, АУ-ы доктор М.Дармаа, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ы доктор, клиникийн профессор, Монгол улсын хүний гавьяат эмч Ш.Энхтөр, УНТЭ-ийн Сургалт,
~Шүдний эмч нарт зориулсан амилуулах тусламжийн сургалт зохион байгуулагдлаа~
эрдэм шинжилгээ, стратеги эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор С.Мөнхбаярлах, ЭМЯ-ны харьяа Нүүр ам судлалын МСЗ-ийн гишүүн, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны захирал Т.Учрал нар болон албаны бусад хүмүүс оролцож, сургалт амжилттай болсныг цохон тэмдэглээд, эмч, мэргэжилтнүүдтэй сэтгэгдлээ хуваалцан, сургамж, зөвлөмж өгөв.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам