Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 21. Сумъяа гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.