Фэйсбүүкээр буюу цахим орчинд “Хэдэн хүүхэдтэй болох вэ”, “Урьд насандаа хэн байсан бэ”, “Таны эсрэг хүйстний хувилбар…”” гэх мэт линк дээр дарж өөрийнхөө болон бусдын тухай хөгжилтэй зураг, мэдээ харж байсан уу?
Үүнтэй холбоотой Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс өөрийн цахим хаягаар дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл тараалаа.
Мэдээлэлд:
Энэ бүгд таны мэдээллийг хуулж авахаар зориулагдсан цахим залилангийн нэг хэлбэр юм.
Та уг линк дээр дарснаар таны мэдээлэл автоматаар хуулагдан хор, хохирол нь шууд ажиглагдахгүй байж болох ч таныг анзаараагүй байхад л таны цахим хаягаар хуурамч мэдээлэл түгээх, та цахим хаяггүй болох гэх мэт олон эрсдэлийг дагуулах болно.
Тиймээс сонирхолтой санагдсан линк болгон дээр дарахаас зайлсхийнэ үү!