2019-11-20

Өнөөдөр “Дэлхийн хүүхдийн өдөр” тохиож байна

huuhdiin-odor
Өнөөдөр "Дэлхийн хүүхдийн өдөр" тохиож байна

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц баталсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Эл өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох үйл ажиллагаа, санал санаачилга өрнүүлдэг.

Монгол Улсад энэ өдөр замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр автомашины гэрлээ асааж хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхээр болжээ. Тиймээс хүүхэд багачуулаа хүндэтгэн гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.