ДОРНОГОВЬ: Найман цагаан зээрт, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

tsagaan-zeer
Найман цагаан зээрт, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Тотторигийн их сургуультай хамтран Дорноговь аймгийн Хатанбулаг суманд найман цагаан зээр барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ.

Уг хүзүүвчний тусламжтай Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон төмөр замын аль хэсгээр цагаан зээр шилжилт хөдөлгөөн хийж байгааг судлах, шинээр баригдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох юм байна.

Түүнчлэн өнгөрсөн сард явагдсан уг ажилд Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон нутгийн иргэд оролцжээ.