Өмнөд Солонгосын залуу жүжигчин Ча Ин Ха нас барсан байдалтай олдлоо гэж мэдэгдлээ. Цагдаа нар мөрдлөг явуулж эхэлсэн бөгөөд жүжигчин залууг хэзээ, хаанаас олсон зэрэг нарийн мэдээлэл нь тодорхойгүй байна.
Жүжигчин Ча Ин Ха өнгөрсөн 11 дүгээр сарын 27-ноос “MBC” телевизээр гарч эхэлсэн “Love With Flaws” киноны эмэгтэй гол дүрийн ахын дүрд тоглож байжээ.
“Чи ч гэсэн хүн юм уу”, “Тослог мело”, “Дүрэлзтэл цэвэрлэ”, “Шинжээч-2”, “Хайрын хэм” зэрэг цувралуудад туслах дүрийг бүтээсэн Ча Ин Ха 1992 оны долоодугаар сарын 15-нд мэндэлжээ. Улмаар 2017 оноос эхлэн кино урлагт хөл тавьсан байна.