2019-12-10

Таван настай Майкл шүүх хуралд, цэцэрлэгийн найзуудтайгаа оролцов

huuhed-urchlen-awah-shuuh-hural-05
Таван настай Майкл "үрчлүүлэх шүүх хуралд" цэцэрлэгийн найзуудтайгаа оролцов

Таван настай хүүг үрчлэн авах хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралд хүүгийн цэцэрлэгийн ангийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, дэмжлэгээ илэрхийлсэн үйл явдал болжээ.

Мичиган муж улсын шүүхийн танхимд цугласан бяцхан дэмжигчид нь бүгд гартаа улаан өнгийн зүрхэн хайчилбарыг барьсан байсан бөгөөд “Майкл бид чамайг дэмжиж байна, Майкл бид чамд хайртай, Майкл бол миний хамгийн сайн найз” гэх зэргээр бичсэн байжээ.

Асрамжийн газарт хүмүүжигч бяцхан хүүг үрчилж авахаар хүсэлт гаргасан хосын хувьд сүүлийн хэдэн жил хүүхэдтэй болох гээд бүтэлгүйтсэн, хүүхдийн мөрөөдөл болсон хос юм байна.

Тэд Майкл хүүг өөрсдөдөө дасгаж, сэтгэл итгэлийг нь олохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтдаа амьдарсан байна.

Ингээд Майклыг албан ёсоор үрчилж авах хүсэлтийг нь шүүхийн танхимд шийдвэрлэх энэ чухал өдөр түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, түүний амьдралын хамгийн дурсамжтай сайхан өдөр байлгахын тулд Майклын цэцэрлэгийн багш хатагтай Маккий санаачилжээ.

Энэхүү санааг нь Майклын үрчилж авч буй аав, ээж нь ч дуртайяа зөвшөөрч, ангийнх нь хүүхдүүд нэг өдөр хамтдаа сургуулийнхаа автобусаар бяцхан “аялал хичээл” зохион байгуулсан байна.