2019-12-13

Б.Болороо: Баярлалаа, Ерөнхий сайд аа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл, дуу хоолой болон яваа иргэн Б.Болороо өөрийн цахим хуудаснаа,

11 сарын 28 гэхэд шүүх шинжилгээний дүгнэлтийг дахин гаргах бүрэлдэхүүнтэй шинжээчид эцэслэгдэн бэлэн болсон юм. Тэгээд би за 7 хүн байгаа юм чинь хугацаа шаардах байх гээд 14 хоног харсан.

Гэтэл түрүүчийн баасан гараг буюу 12 сарын 06-нд утасдаж асуухад нэг ч эмчид материалаа танилцуулаагүй байсан. Тэгээд өчигдөр өмгөөлөгч маань утасдаад асуухад дөнгөж нэг хүнд материалаа өгсөн байгаа, нэг хүн дээр 3-4 хоног болно гэж хэлсэн байсан. Ингээд тооцохоор оны дараа л гарахаар байсан.

ЕС-г үүрэг өгсний дараа (11 сарын 13) маш эрчимтэй ажиллаж байгаад сүүлдээ суларсан. Тэгээд би ингэж явсаар урдын түүх давтагдахвы гэж айсандаа өчигдөр арга буюу хандсан.

Дахин холбогдох дарга нарт үүрэг өгснийхөө дараа ЕС хариу өгч байгаад нь баярлаж байна.

Хүмүүс яагаад намайг ингэж яваад байгаа юм тэр компаниас мөнгө салгах гээд ядах юм, шантаажчин гэх зэргээр хэлж байна. Би нэг ч удаа тэр компанийн төлөөлөлтэй уулзахдаа мөнгө ярьж сүрдүүлж байгаагүй юм шүү…одоо ч тэр.

Байнга хийдэг байсан ажлыг нь хийж байгаагүй мэтээр, эрүүл ажлаа хийж яваад осолдож амиа алдсан нөхрийг минь тасралтын зэрэгтэй гаргасан байгаатай нь л би эвлэрч чадахгүй байгаа юм.

Намайг юу ч гэсэн яах вэ миний зорилгыг л битгий гуйвуулаарай гуйж байна” хэмээжээ.