Хүйтний эрч чангарахтай зэрэгцэн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ өдрүүдэд та бүхэн дараах зөвлөмжүүдийг дагаж, өөртөө болон бусдад анхаарал тавиарай.
- Цаг агаарын нөхцөлд тааруулан дулаан хувцаслах, бариу чийг татдаг гутал, чийгтэй хувцас өмсөхгүй байх
- Архи нь захын судас тэлж биеийн дулаан их хэмжээгээр алдагдуулдаг тул хүйтний улиралд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Малгай, ороолт, бээлий өмсөж хэвших, биеийн дулаанаа ихэвчлэн толгойгоор алддаг тул тогтмол малгай өмсөж хэвших
- Хүйтэн нөхцөлд байгаа хүн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, хөдөлж, ажиллаж байх.
- Баярын өдрөөр архи, согтууруулах ундаагаар бусдыг шахахгүй байх, тохируулж хэрэглэх