2019-12-24

Тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт үзэглэв

ontsgoi-baidal
Тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт үзэглэв

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд найрамдах Беларусь улсын Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэх юм.

Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэх ажээ.