2019-12-25

Хүчирхийлүүлж жирэмсэлсэн 13 настай охин амаржиж, “Үжин” төв өө зорилоо

Ujin-tow-01-2019
Хүчирхийлүүлж жирэмсэлсэн 13 настай охин амаржиж, "Үжин" төв өө зорилоо

Бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх жигшүүрт хэрэг сүүлийн жилүүдэд шилээ даран гарах болжээ. Эцэг, эхчүүдийн хараа хяналт сулын дээр хүчирхийлэл нь хамгийн ойроос үйлдэгдэж байгаа нь аймшигтай…

Хүчирхийлэлд өртсөн 13 настай охин амаржаад эргээд “Үжин” төвд өө ирсэн байна. Бяцхан ээжид хүүхдээ асрах олон хэрэгцээ тулгарна. Үүнийг хэн, хэрхэн, яаж, шийдвэрлэх вэ?

Энэ тухай тус төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраа хэлэхдээ,

Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхэд хохирсон гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл бидний дунд, тэр дундаа хот хөдөө ялгаа байхгүй гарсаар, нялх балчир, цэцэг шиг охид, хөвгүүд хохирсоор.

“Үжин төв” үүд хаалгаа нээгээд 1 жил 1 сар болжээ. Жигшүүрт хэргийн хохирогч болсон 3-17 насны эрсдэл өндөртэй хүүхдийг урт хугацаагаар түр хамгаалан байрлуулж, нөхөн сэргээх урт хугацааны үйлчилгээнд хамруулан ажилласаар энэ хугацаанд 1 хүүхдэд 21 хоногоос 1 жилийн хугацаагаар давхардсан тоогоор 182 хүүхдэд 3187 хоногийн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн 2 газарт 3 өрөө 2 байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо хөвгүүдийн төвөө нээхээр ажиллаж байна.

Энэ хугацаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарласан “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд урт хугацаанд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх” зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад 2 удаа орж, шалгаран 94 сая төгрөгийн зардлыг авснаар энэхүү үйл ажиллагааг эрхлэхэд маш том дэмжлэг болсон.

Одоогоор нийтдээ манай төв зөвхөн хүүхдүүдийг түр хамгаалан байрлуулан нөхөн сэргээх үйлчилгээндээ 112,373,620 төгрөг зарцуулаад байгаа ба энэхүү зардалд /Байрны түрээс, гэрэл, цахилгаан, СӨХ, ус, дулаан, цалин, НДШ, шатахуун, унаа, тээвэр, засвар үйлчилгээ гээд бусад зардал/ ороогүй болно.

Одоо 16 хүүхэд үйлчилгээ авч байгаа ба өдөр болгон хувийнхаа приус20 машиндаа хүүхдүүддээ чихэн шүүх эмнэлэг, цагдаа, сургууль, цэцэрлэг, СЭМҮТ, Эх нялхас, хувийн эмнэлэг, сургалт, дамжаа, дэлгүүр, хоршоо гээд явахгүй газар байхгүй. Энд ажилладаг хэдэн хүмүүст амрах зав ч байхгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Бид улсаас мөнгө нэхэж, энд тэндээс гуйлга гуйж суусангүй.

Миний бие нэгэнт зориг гарган эхэлсэн ажлаа унагаачихгүйн тулд өөрийн нөөц болох хэдэн номоо үүрээд аймаг, сум тойрон сургалт хийж, өөрийн 4,6 настай бяцхан үрсээ, ар гэрээ хаян гэртээ ч амрах завгүй зүтгэж, арын албаны нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, халамжийн ажилтан, багш нар маань шөнө хагаслан зүтгэж байна. Энэ бүхний цаана бидний ар гэр, эр нөхрүүд, эгч дүү, найз нөхөд хүртэл хамаг байдгаа барин зүтгэж байна. 

~Хүчирхийлүүлж жирэмсэлсэн 13 настай охин амаржиж, “Үжин” төв өө зорилоо~

Саяхан “Үжин төв”-ийн охин маань нярайлан 3250 гр охинтой боллоо.  Гэтэл тулгамдсан олон асуудал ар араасаа хөвөрсөөр. Бяцхан охиноо хэнээр овоглох вэ, /хүчирхийлэл үйлдэгчээр үү?/ хүүхдийн тэтгэлгийг хэн төлөх вэ? гээд маш олон асуудал ундарсаар…

2019 оны 5-р сарын 8-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар дарга НББСШБ-ын хорооны хурал дээр холбогдох яаманд төрийн зарагдахгүй олон байрнаас байртай болгох, ҮЖИН ТӨВ гэх мэт бодит ажил хийж байгаа байгууллагууд аа дэмжиж ажиллах талаар чиглэл өгсөн боловч асуудал хариуцсан яам нь одоо болтол юу ч хийсэнгүй. 

~ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ. 2019 ОНЫ ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХААНА БАЙНА~

2019 оны 5-р сарын 21 нд Монгол улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх сайдын “БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН НӨХӨН СЭРГЭЭХ ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦНА” гэж хэлээд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусга гэж үүрэг чиглэл холбогдох яам, агентлагт өгсөн боловч хаана биеллээ олсон бэ. 

Тэмбүүтэй, өвчтэй, зан үйлд өөрчлөлт орсон, амиа хорлох оролдлого удаа дараа хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн энэ хэдэн хүүүхдийн төлөө ажиллаж байгаа ийм төвүүдийг зарагдахгүй байгаа төрийн хямд түрээсийн байраар хангаж болохгүй гэж үү ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, ЕРӨНХИЙ САЙД АА??????

Түрээсийн мөнгө энд тэнд төлж, заримаас нь хөөгдөж явахдаа хэдэн хохирогч хүүхдийнхээ нүдийг харахаар унтах, амрах ч эрх бидэнд алга. Сайн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийнхээ цалинг нь цагтаа өгч чадахгүй зарим нь гомдож, цалин сайтай ажил хайн ажлаасаа гарч байна.

Бяцхан үрсээ ийм хэргийн золиос болгохгүй байх арга зам байгаа ч ТӨР, ЗАРИМ НЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЬ ХИЙХ СЭТГЭЛГҮЙ, ЧАДАВХГҮЙ, АРЧААГҮЙ СЭТЭРТЭНГҮҮД ДҮҮРЭН байгаад ЖИРИЙН ИРГЭН, ЭХ ХҮНД хэлэх үг олдохгүй цээж бачимдан, бачуурч 2030 он гэхэд УЛС ОРОН МИНЬ ЯМАР ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН ЯМАР УЛС БОЛОХ БОЛ ГЭХЭЭС сэтгэл шимшрэх юм. 

Ажил хийдэг сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүсээ дэмжихгүй, зүрх сэтгэлийг мохоон ажлаа орхиход хүргэдэг МОНГОЛ ТӨРИЙН алба яаж чадваржина даа.

Юун шинэ жилийн баяр. Энэ баярт орох мөнгөөрөө ҮЖИНГИЙНХЭЭ ХЭДЭН ХҮҮХДЭД МАХ ГУРИЛ, НОГООГОО АВИЙ ГЭЖ бодож сууна даа.

Гэтэл зарим яамд хамгийн үнэтэй газар шинэ жил зохион байгуулж, юу ч хийдэггүй нөхдийг шагнаж, яамныхаа ажилчдын хүүхдүүдэд хамаг үнэтэй брэндийн бэлэг бэлтгэхийн хараад ой гутах шиг.

За тэр ч яахав. Найзууд аа
“Үжин төв”-ийн бодит байдлыг газар дээр нь ирж танилцан Зохиолч Б.Шүүдэрцэцэг маань “Үжин төвийг машинтай болгоё” аяныг 10-р сарын 8 наас эхлэн зарлан ажиллаж байгаа ба та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна шүү баярлалаа. Хаан банк: 5653114645” хэмээн хэлжээ.