СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагчид 2019.12.20-ний өдрийн 11:25 цагт тус дүүргийн 18-р хорооны 1-р байрны 1-р орцын 1 тоотод гал гарч байсныг унтрааж, олон иргэний амь нас, эд хөрөнгийг цаг алдалгүй авран хамгаалж чаджээ.
Тодруулбал, тухайн айлд 29 настай иргэн Я.Солонгыг ухаан алдсан байдалтай байхад нь авран гаргаж, анхны тусламж үзүүлсэн. Мөн тус орцны 5 тоотод 33 настай жирэмсэн н.Сүүндарьцэцэг нөхөр 3 хүүхдийн хамт утаанд боогдон биеийн байдал муу байсныг утаажилтийн бүсээс гаргаж амь насыг нь авран, тэднийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Гал гарсан орцонд утаа их ялгарч, гарч чадахгүй байсан хүүхэд том хүн нийлсэн 63 иргэнийг утаажилтын бүсээс аварч гаргажээ. Иргэдийг гэнэтийн аюулаас хамгаалах үүргээ цаг алдалгүй нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын аврагчдадаа баярлалаа.