Эрхэм та өөрийн бизнесээ амжилттай удирдаж, шилдэг CEO болохыг хүсч байвал аль болох их ном унших нь гарцаагүй. Өнөөгийн нийгэмд жижиг болон дунд хэмжээтэй компаниудад инноваци хамгийн ихээр явагдаж, экспертүүд, эрч хүчтэй удирдагчид тэднийг чиглүүлж байна. Хэрэв та тэдний нэг болохыг хүсвэл дараах номуудыг 2020 ондоо багтаж уншаарай.
Zero to One буюу “Тэгээс Нэг рүү”
Тэрбумтан, PayPal-ын үүсгэн байгуулагч Петр Тиелийн бичсэн уг номыг бизнес эрхлэгч та заавал унш. Өөрчлөлт хийж, ялгаа гаргахын тулд компаниа бусдаас ялгаруулахын тулд хэрхэн ажиллах тухай бичигдсэн байдаг.
The Lean Startup
Хязгаарлагдмал нөөцөөр үнэ цэнэтэй стартап бий болгох хэмээн орчуулж болох уг ном нь бизнесийн ертөнцөд шинэ онол, гаргалгааг нэвтрүүлж чадсан юм. Нөөц хомс, маш бага зүйлээс том компанийг хэрхэн бий болгох арга барилыг эндээс уншина. Lean аргачлал нь уг ном хэвлэгдсэнээс хойш олон мянган дагагчтай болсон гэж эх сурвалжууд баталдаг.
The 10% Entrepreneur: Live Your Startup Dream Without Quitting Your Day Job
“10 хувийн Энтрепренер: Үндсэн ажлаа хаялгүйгээр гарааны бизнесийн мөрөөдлөө биелүүл” нэртэй уг номыг Патрик Маггинис 2016 онд анх бичсэн юм. Энтрепренершипийг арай өөр өнцгөөс харахыг хүсвэл энэ номыг уншаарай. Зохиогч нь нилээд хэдэн баримт, аргумент дээр тулгуурлан үндсэн ажлаа орхилгүйгээр хэрхэн бизнесээ эхлүүлэх, авч явах талаар бичсэн байна.
The Hard Thing about Hard Things: Building a Business When There Are No Easy Answers
“Хэцүү зүйлүүдийн тухай хэцүү үнэн: Амар хялбар хариулт байхгүй үед бизнесээ хөл дээр нь босгох” хэмээн орчуулж болох уг ном нь нэр шигээ урт удаан бодлогошролыг танд өгнө. Цахиурын хөндий буюу Silicon Valley-гийн хамгийн амжилттай яваа венчур хөрөнгө оруулалтын фирмүүдийн нэг болох Andreessen Horowitz-ын домогт үүсгэн байгуулагч уг номыг бичсэн. Зохиогч өөрийн амьдрал дээр тулгуурлан бизнесээ өргөжүүлэн тэлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байсан, түүнийг хэрхэн давж туулснаа хуваалцсан байдаг.
Measure What Matters: How Google, Bono, and the Gates Foundation Rock the World with OKRs
Энэхүү номыг тэрбумтан, венчур хөрөнгө оруулагч, энтрепренер Жон Доерр бичсэн бөгөөд Objective Key-Results аргазүйг тод томруунаар гаргаж ирсэн юм. Уг ном нь дэлхийн шилдэг компаниудын кейсүүдийн практик жишээг онолтой маш гайхалтай уялдуулан бичсэн онцлогтой.
Rework
Уг номд аливаа болохгүй байгаа зүйлийг арай өөр арга, хандлагаар хийж үзсэнээр амжилттай болгох тухай өгүүлдэг. Зохиогчид нь хүмүүсийн дунд хэвшмэл ойлголт, үзлийн эсрэг зоригтой хөдөлж, шинэ багтай бүхнийг эхнээс нь эхлүүлж амжилтанд хүрч болохыг баталжээ.
Principles: Life and Work
“Зарчмууд: Амьдрал ба Ажил” нэртэй уг номын зохиогч нь хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Рей Далио юм. Зохиогч эхлээд амжилттай соёлыг компанидаа нэвтрүүлэхгүй бол амжилтанд хүрэхгүй гэдэг санааг хамгийн хүчтэй гаргаж өгсөн байна.