Монгол хэл бичгийн шалгалт маргааш болно

shalgalt
шалгалт маргааш эхэлнэ

ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-ны Бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх бөгөөд шалгалт өгөх, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ.

Монгол хэл бичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут.

Шалгалтад авч ирэх материал:

  • 2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид
  • Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
  • Суудлын хуваарь
  • Сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт авчирсан байх ёстой.
  • Өмнөх онд төгссөн шалгуулагчид
  • Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээг авчирна.

Суудлын хуваариа хэвлэж авах заавар:

2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар нэвтэрч, харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтийн шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа тус тус хэвлэж авах юм. Шалгалтад нь амжилт хүсэе!