Doctor Strange in the Multiverse of Madness киноны найруулагч Scott Derrickson ажлаа хүлээлгэн өглөө.

2122

Scott Derrickson нь Doctor Strange In the Multiverse of Madness киног найруулах байсан бол Marvel Studios-той санал бодлын зөрчилдөөнөөс болж хоёр талын шийдвэрээр найруулагчийн үүргээ хүлээлгэн өгсөн байна. Scott Derrickson нь Jade Bartlett-тай хамтран киноны зохиолыг бичиж дуусгасан байсан аж.

Marvel Studios талаас түүний MCU-д оруулсан хувь нэмэрт талархлаа илэрхийлсэн мэдэгдлийг Variety сайтад өгчээ. Тэгвэл найруулагч Scott Derrickson өөрийн Twitter хуудсандаа хамтран ажилласан даа талархсанаа илэрхийлсэн бөгөөд төсөл гүйцэтгэх продюсерын үүрэгтэй үлдсэн юм.

Уг бүтээлийн зураг авалт нь 2020 оны 5 сард эхлэх бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн өөрчлөлт хийх талаар мэдээлэл гараагүй байгаа юм.

Тэрээр өмнөх анги болох Doctor Strange-ийн зохиол дээр ажиллаж найруулсан бол түүний бүтээсэн ертөнц хэрхэн өөрчлөгдөх нь тааварлашгүй байгаа билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу