FEATURED

2021.03.10: 109 иргэнээс Коронавирусийн халдвар илэрлээ

2021-03-10

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. /2021-03-10/ Тодруулбал, Өчигдөр улсын хэмжээнд 11,170 хүний сорьцод шинжилгээ хийхэд 109 хүнээс коронавирус илэрлээ. ~2021.03.10: 109 иргэнээс Коронавирусийн халдвар илэрлээ~ Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодод бүртгэгдсэн бөгөөд 104 […]

FEATURED

Хотын дарга, Шадар сайдын хамтаар СиноФарм вакциныг хийлгэлээ

2021-03-10

Өнөөдөр буюу 2021/03/10-ний өдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэв. Түүнчлэн өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ. ~Хотын дарга, Шадар сайдын хамтаар СиноФарм […]

FEATURED

Эдгээр хороодод “КОВИД-19”-ийн халдвар илрэх магадлал өндөр байна

2021-03-10

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний багийнхан илэрсэн халдварын тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, тусгай аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа. Өмнөх сард хийсэн дүн шинжилгээтэй шинээр батлагдаж буй тохиолдлууд 90 гаруй хувиар таарч байна. Орон зайн дүн шинжилгээгээр цаашид коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр хороодыг танилцуулъя. Үүнд: Чингэлтэй дүүргийн […]

FEATURED

Вакцинжуулалтын байнгын 40 цэг ажиллаж байа

2020-03-09-ний өдрийн байдлааар вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байсан бөгөөд ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Харин 2020/03/09/-ний 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна. ~Вакцинжуулалтын байнгын 40 цэг […]

FEATURED

Гадаадын улс орнуудааас 30,248 иргэн эх орондоо иржээ

2021-03-09

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23,533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6,710 буюу нийт 30,248 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа. Харин энэ гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад байна. Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь […]

FEATURED

Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй […]

FEATURED

Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна

2021-03-05

Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна. Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм. […]

FEATURED

Төрийн өмчийн зургаан их сургууль хөтөлбөрийн давхардалгүй болно

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталгаажуулсан юм. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх […]

FEATURED

Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна

2021-03-04

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд иргэдээс нийт 399 дуудлага ирсэн бөгөөд 390 буюу 97.7 хувьд нь үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байгаа юм. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод […]