Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо. Тус уулзалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж нээх талаар хэлэлцсэн юм. Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ […]
Наадмын 10 тэрбумыг эрүүл мэндийн салбарт хэрэглэнэ
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгасан билээ. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар болжээ. Төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд эрүүл мэндийн салбарт […]
ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААС
Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал, жуулчлалын бүс болгох шийдвэр гарлаа. -Гадаад дотоодын жуулчдын үзэж сонирхох дуртай газруудын нэг бол яах аргагүй Гандантэгчэнлин хийд, Жанрайсиг дуган билээ. Хийдийг 2015 онд 25 000, 2018 онд 30 000, 2019 онд 32 000 гаруй хүн ирж сонирхсон тоо байдаг. Үүнээс үзэхэд өв соёл дагасан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрчимжүүлэх […]
ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
Монгол улсын нүүрсний олборлолт 5 дугаар сард 31.1%-иар буурав Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр 2021 оны 05 дугаар сард Монгол Улсын нүүрсний олборлолт 1.9 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 28.4%-иар өсч, өнгөрсөн сараас 31.1%-иар буурчээ. Эдгээрээс чулуун нүүрсний гарц 480.8 мян.тн болж өмнөх оны мөн үеэс 23.4%-иар өссөн байна. Монгол Улсад коронавируст халдварын […]
“Хотын соёл” аян эхэллээ
Нийслэлийн нийгмийн салбарын удирдах ажилтнууд цахимаар хуралдаж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн зарим үүрэг, чиглэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Спорт хорооноос 294 фитнесс, 49 чийрэгжүүлэх төв, 63 усан сангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллажээ. Мөн нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 дугаараар иргэдэд мэдээлэл хүргэх ажилд боловсролын салбарын 214 албан хаагч ажиллаж байгаа юм. Түүнчлэн хотын […]
Жүжигчин С.Ариунбямба БНХАУ, Хонконгийн кино зах зээлд хөл тавилаа
Жүжигчин С.Ариунбямба энэ үеийн жүжигчид дотроо хамгийн дотортой жүжигчин. Түүнийг Ардын жүжигчин П.Цэрэндагвыг орлох, ирээдүйн эсрэг дүрийн баатар гэлцдэг. “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Содура”, “Ану хатан”, “2000”, “Ларьдма” зэрэг олон кинонд тоглосон. Мөн УДЭТ-т ажиллан 60 гаруй жүжигт тоглосон гэдэг. С.Ариунбямба “Жүжигчид ажлын найман цагт л уран бүтээлээ бодож, ажиллана гэж байхгүй. Үргэлж л нөгөө дүр […]
Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй
Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье. ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ҮЗЭГЧГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛНА
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар […]