FEATURED

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр эцэслэн шийдвэрлэв

2021-02-10

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд […]

FEATURED

Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулна

Хатуу хөл хорионы хугацаанд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэрээт ТББ-уудад байрлуулна. Энэ арга хэмжээнд нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй 100 гаруй иргэнийг хамруулах юм. Тэдгээр иргэнийг […]

FEATURED

НОК “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо

Энэ сарын 11-нээс шилжих Бэлэн байдлын зэргийн хөл хорионы хугацаанд зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд аль ч бүсэд шаардлагатай тохиолдолд энэхүү дата баазыг ашиглан төлөвлөлтөө хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Уг дата баазыг мөн Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор […]

FEATURED

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

2021-02-09

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нийслэлийн өмчит  газрыг 2009 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 185 дугаар тогтоолоор байгуулжээ. Уг тогтоолоос үзвэл тус төв нь төрийн өмчийн үйлдвэрийн хэлбэртэй байхаар зохион байгуулагдсан боловч аж ахуйн тооцоотой газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын алинд ч хамаарах талаар нарийвчлан тодорхойлоогүй ажээ. Ийнхүү байгуулагдахдаа тус төвийн гүйцэтгэх чиг үүргийг нарийвчлан тодорхойлоогүй учраас дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатайг Жижиг, […]

FEATURED

Залуусын анхаарлыг татсан хатагтай хэн байв

2021-02-09

Амралтын өдрөөр гарсан The Apprentice Mongolia шоу нэвтрүүлгийн дугаарт үзэгчдийн сонирхолыг Монполимент группын ТУЗ-ын дарга Н.Мөнхнасан хамгийн ихээр татжээ. Тус нэвтрүүлэг гарсан даруйд түүний талаар сошиал орчинд чамгүй ихээр бичин олны танил гэх залуус тус эмэгтэйн туслах, ажилтан болох саналаа илэрхийлэн хошигнож байлаа. Жишээ нь нийгэмд өөрийн дуу хоолойг хүргэж чадварлагаар хүргэж яваа сэтгүүлч Л.Лодойсамбуу […]

FEATURED

Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарын дөрвөн баг Төрийн соёрхолт хүртлээ

2021-02-09

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал […]

FEATURED

Сонголтот сургалтад 37386 багш, удирдах болон бусад ажилтнууд хамрагдлаа

2021-02-09

2020-2021 оны хичээлийн жилийн хувьд дэлхий нийтэд тархсан цар тахлын нөхцөл байдалд багш, ажилтнуудын мэргэжлийн хөгжилд цахимаар тасралтгүй дэмжлэг үзүүлэх зорилгоор Сонголтот сургалт зохион байгуулах тухай БШУ-ны сайдын 2020 оны 12-р сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаал гарч, 12-р сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний хооронд 36 арга зүйчийн 31 СОНГОЛТОТ хөтөлбөрийн […]

FEATURED

Э.Эрдэнэбаатар: Сар шинийн өдрүүдэд золгохоор гарсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

Энэ сарын 11 буюу Цагаан сарын битүүний өдрөөс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар түвшинд шилжүүлэх шийдвэрийг УОК-оос гаргасан билээ. Үүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатартай ярилцлаа. -Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногт иргэдийн […]

FEATURED

Хошууч Г.Ганбаатар “Аймгийн аварга ажилтан”-аар тодров

2021-02-09

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Г.Ганбаатар 2020 оны “Аймгийн аварга ажилтан”-аар шалгарлаа. Гал сөнөөгчөөөр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа гамшиг, ослын 345 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 1350 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн 3,9 тэрбум төгрөгийн […]