FEATURED

Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ

2021-01-15

Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 136 мянга гаруй аж ахуйн нэгж өөрийн QR кодыг үүсгэсэн байна. Нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулжээ. Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийж үзэхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь ердөө 121 удаа […]

FEATURED

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

2021-01-15

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа. Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тус дүүргийн 2-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ийн Номин Агуулах Худалдаа Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар […]

FEATURED

Өвлийн улиралд HYBRID машины шатахууныг хэмнэх арга

Хэрвээ та hybrid машин эзэмшдэг бол бидний бэлдсэн Hybrid машиныг өвөлд бэлдэх зөвлөмж танд хэрэг болно гэдэг илтгэлтэй байна. Урд нүүрийг /сетка/ халхлах Гууперны урд нүүрийг халхлах нь hybrid машин эзэмшигч бүрийн хийж чадах чухал сайжруулалтын бөгөөд өвлийн цагт түлш хэмнэхэд тустай.Урд нүүрийг яагаад халхлах хэрэгтэй вэ? Prius болон Civic Hybrid загварын машинуудын түлшний хөдөлгүүр […]

FEATURED

Усны тухай 30 баримт

1. Дэлхий дээр ойролцоогоор 1.5 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй амьдарч байна. 2. Жил бүр ойролцоогоор 4 сая хүн уснаас шалтгаалсан өвчнөөр нас барж байна. 3. Суултуурын усыг нэг удаа татахад ойролцоогоор 8 литр ус урсдаг. 4. Дэлхий дээрх нийт ядуу буурай орны иргэдийн тал хувь нь ус болон ариун цэвэр хангалтгүй байдлаас үүдсэн […]

FEATURED

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын АНХААРАЛД

2021-01-14

Гэрлэн дохио зөрчих, хамгаалах бүсгүй байх, төмөр замын гарах нэвтрэх журам зөрчих, улаан гэрэл дохио зөрчих гэх мэт зөрчлүүдэд бид жолоочийн зөрчлийн онооноос 1-5 оноо хасаж тооцож байгаа. Тухайлбал, жолооч зам тээврийн осолд холбогдсон нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр батлагдсан тохиолдолд 5 оноо хасагдан 100 нэгжээр торгоно. Иргэд service.police.gov.mn/ сайт руу ороод оноогоо […]

FEATURED

Баянзүрх дүүргийн 17-р хороонд тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна

2021-01-14

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01.14-ний 06:00 цагаас 2021 оны 01.16-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоож, иргэдээс шинжилгээ авах ажлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна. Тус хороонд бүртгэлтэй 18-аас дээш насны иргэд шинжилгээнд хамрагдах бөгөөд байнгын үйл ажиллагаатай дөрөв, явуулын зургаа нийт 10 байршилд шинжилгээ авна. Шинжилгээ авах  цэг:  -Хорооны Иргэд […]

FEATURED

PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭД WWW.ERUUL.GEREGE.MN САЙТААР ЦАГ АВЧ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ

2021-01-13

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг […]

FEATURED

Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдоно

2021-01-13

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна. Энэ жил коронавирусийн цар тахлын дэгдэлтээс шалтгаалж цэргийн бүртгэл цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Цаасан суурьтай бүртгэл нь өнгөрсөн жилийн мэдээллийн […]

FEATURED

ЭМЯ: Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувь нь КОВАКС-аас авахаар төлөвлөсөн

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны 7 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны 7 дугаар […]