Ирэх долоо хоногт Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг PCR шинжилгээний лабораторитой болгоно
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хатуу хөл хорионы үед эмнэлгүүдийн бэлэн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг иргэддээ үзүүлж буй нөхцөл байдлыг шалгаж өнөөдөр Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа. Эрүүл мэндийн сайд дүүргүүдэд ажиллах үеэрээ өгсөн үүрэг чиглэлийн биелэлт, халдварын үед тоног төхөөрөмжийн ашиглалт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа зэрэгтэй танилцсан юм. […]
БГД-ийн 5,6 дугаар хорооны хөдөлгөөнийг хязгаарлалаа
Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулна. Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах […]
“Мөнгөнгүүр” эмнэлгийн ажилтан халдвар авчээ
СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөнгүүр” эмнэлгийн ажилтан халдвар авсан байна. Халдварын голомтыг “Ачтан” эмнэлгээс үүдэлтэй байж болзошгүй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Тиймээс “Мөнгөнгүүр” эмнэлгээр 12-р сарын 25-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн, эмнэлэгт хэвтсэн иргэдийг харъяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт яаралтай хандахыг анхаарууллаа.
Б.Болдсайхан эмч “ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН”-ээр тодорлоо
ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН “Зүрх мартахгүй” төслийг санаачлан хэрэгжүүлж, орон нутагт мэргэжлийн багийн хамт оношлогоо хийж, тусламж үзүүлэн, одоогоор зөвхөн тус төслийн хүрээнд 80 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр зүрхний мэс засал хийгээд байгаа Зүрх судасны мэс засалч, Анагаах ухааны доктор, ГАВЬЯАТ ЭМЧ Бундангийн БОЛДСАЙХАН нар тодорлоо.
“0 зогсолт” хийхгүй гэж мэдээллээ
Монгол Улсын Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотод мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд уг шийдвэр мөрдөгдөж байгаа бөгөөд хөл хориог чангатгах, “0 зогсолт” зэрэг тодорхой бус нэршил бүхий аливаа нэмэлт шийдвэр, захирамж холбогдох албан тушаалтнуудаас гараагүй болохыг […]
ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТУХАЙ ШУУРХАЙ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулан “Эрүүл мэндийн яамнаас мөрдөгдөж буй хууль журмын хэрэгжилт, мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөгдсөн албан шаардлага цаашид анхаарч ажиллах асуудал” сэдвээр Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, “Коронавируст халдвар /ковид-19/-ын өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр […]
Хууль бусаар согтууруулах ундааг худалдаалж байна
Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн байгууллагаас Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1320 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулснаар энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дараах зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Үүнд: 1. Баянгол дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэр ТБД Андууд орчим иргэн Б.Н нь гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан. 2. Баянзүрх дүүргийн […]
Эгчийнхээ 3 хүүхдийг өсгөж буй “БАЯН ААВ”-д 2 өрөө байрны батламж гардууллаа
2020 оны арванхоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон. Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахын зэрэгцээ төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр […]
А.Амбасэлмаа: Хаанаас ч халдвар илрэх эрсдэлтэй нөхцөл үүссэн гэдгийг ард иргэд сайтар ойлго
ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ын мэргэжилтэн Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Ачтан эмнэлгийн голомтыг тогтоосон уу. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод эх үүсвэр нь тогтоогдоогүй хэдэн голомт бүртгэгдээд байна вэ? -А.Амбасэлмаа: Ачтан эмнэлгийн голомтыг судалж байна, нэлээд өргөн хүрээтэй байна. Шинжилгээнүүдийн хариу бүрэн гараагүй, үргэлжлүүлэн тандалт хийж байна. Эмнэлгийн байгууллага учраас тэнд үйлчлүүлсэн […]