FEATURED

Нийслэл зөвхөн цахим албан бичиг хүлээн авдаг болно

Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж, Цахим албан бичгийн https://smartoffice.mn/ системийг нэвтрүүлэх, хэрэглээг идэвхжүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр цаашид цаасаар албан бичиг хүлээн авахыг бүрэн зогсоох юм. […]

FEATURED

Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй

2020-12-02

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө. Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцоллоо. Улсын онцгой комиссоос өмнө нь […]

FEATURED

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар буурууллаа

2020-12-02

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд иргэд, аж ахуй нэгжийг дэмжих шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд гэр хорооллын айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг эрх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувь хямд үнээр худалдаалахаар боллоо. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг нэг тонныг нь […]

FEATURED

Харьяа дүүргийнхээ Онцгой комиссын Шуурхай штабт хандаж QR код авна

2020-12-02

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь өнөөдрөөс эхлэн нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас баталлаа. Хязгаарлалтад ороогүй 18 чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагууд харьяа дүүргийнхээ Онцгой комиссын Шуурхай штабт хандаж QR авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж өгөх […]

FEATURED

Найруулагч Д.Галбаяр: Үнэндээ Би тэр хүмүүстэй нэг хоног ч хамт байж чадахгүй юм байна лээ

2020-12-02

Найруулагч Д.Галбаяр цахим хуудаснаа”Цэнхэр үст Цэрэн эгчтэй хамт нэг контент бэлдээд би нөгөө айхтар Загдаа гэгчийнд анх удаа очиж билээ. Тэр өдөртөө мань эр ярилцлага өгөхгүй гээд хэдүүлээ зүгээр л ярьж сууцгаая гэсэн. Хоол унд болсны дараа тэдний хашаагаар явж гэрүүдтэй танилцсан. Надад төрсөн сэтгэгдэл гэхээсээ илүү миний тэндээс авсан мэдрэмж их чухал байлаа. Үнэндээ […]

FEATURED

17 градусаас бага градус бүхий coгтyyруулах ундааг зарахыг зөвшөөрлөө

2020-11-30

Хөл xoриотой холбоотой apхи coгтууруулах yндааг xopиглосон байсан. Гэтэл apхи шаглах, хyyль бycаар зарах, хувиараа гэртээ apхи үйлдвэрлэн зарж байгаа асyyдлууд үүсч байгаа. Энэ нь даамжраад apхины хopдлого болох эpcдэл үүсч байгаа тул НОК-оос 17 градусаас бага градус бүхий coгтууруулах ундаа 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн зарахыг зөвшөөрч байгаа билээ.  

FEATURED

Хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1312 ажилтан гүйцэтгэж байна

2020-11-28

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өнөөдрийн /2020.11.28/ 10:00 цагийн байдлаар хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1312 ажилтан гүйцэтгэж байна. Зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нар 77 рейсээр 195 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 47 ажилтан, 11 машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, […]

FEATURED

“Монголчууд гэртээ” теле концерт 333 сая төгрөгийн хандив цуглууллаа

Монгол HD телевизийн шууд нэвтрүүлгээр 333 сая төгрөг, 5500 орчим хүнсний багцын хандив цуглажээ. “Тэвч, итгэ, хүлээ тэгвэл бид ялна!” уриатай энэ нэвтрүүлгийг ХААН банктай хамтран бэлтгэжээ. “Монголчууд Гэртээ” теле-концерт өчигдөр 19:30 цагаас эхэлж, дэлгэц дээрх QR кодоор хандив цуглуулж, Монголын улаан загалмайн нийгэмлэгт цугласан хандивыг өргөж, КОВИД-19 халдварын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах юм. Рок […]

FEATURED

Тээврийн хэрэгслийн QR код олгох заавар

2020-11-25

1. Хүсэлт гаргах 1.1. Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1242 дугаар захирамжийн хавсралтаар баталсан 13 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллага /цаашид “Байгууллага” гэх/ QR код авах нэн шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтаа [email protected] хаягаар ирүүлнэ. 1.2. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байна. 2. Хүлээн авах 2.1. […]